|

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва, Сочи хотуудад айлчилна

batdorj 2019/05/11 586 0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 12 болон 14-нд Москва, Сочи хотуудад айлчилж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Энэ тухай Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдээлсэн байна. ОХУ-д айлчлах үеэрээ тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах аж. Энэ сарын 13-нд М.Помпео Москва хотод АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудтай уулзах юм байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнээр, М.Помпео ОХУ-д айлчлах үеэрээ хоёр улсын харилцаа хийгээд Венесуэл, Сири, Украин дахь нөхцөл байдлыг хэлэлцэх аж. 
Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

top