Хойд Солонгос улсад ял эдэлж байсан АНУ-ын гурван иргэн болох Тони Ким, Ким Дон Чул, Ким Хак Сон нар дөнгөж сая эх орондоо аюулгүй ирсэн талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгост хоёр дахь удаагаа нууцаар айлчилж, тус улсын эрх баригчидтай тохиролцсоны үр дүнд иргэдээ амжилттай суллуулсан байна.
Майк Помпео иргэдийнхээ хамтаар зорчиж явсан онгоц "Andrews” агаарын баазад газардах үед Цагаан ордны тэргүүн Дональд Трамп гэргий болон албаны хүмүүсийн хамтаар тэднийг угтан авчээ.
Ерөнхийлөгч Трамп "Үнэхээр баяртай байна” хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг