|

Айдсаа хэрхэн даван туулах вэ

munkhbat 2019/05/17 806 0

Айдсаа хэрхэн даван туулах вэ

 

Олны өмнө үг хэлэхээс үнэхээр их айдаг байлаа. 20 гаран настайдаа ажлын шаардлагаас болоод судалгаа шинжилгээ ний багт орсон юм. Гэхдээ олон хүний өмнө үг хэлнэ гэх айдас намайг бүрэн эзэмдсэн. Багийн гишүүд гадуур судалгааны ажилд явахад би ганцаараа үлдсэн. Тэр үед илтгэл тавина гэхээс үстэй толгой минь арзайж байлаа.

Харвасан сум шиг одоо 9 жилийн дараа би цаг үргэлж олон хүмүүсийн өмнө үг хэлдэг. Илтгэл тавихын өмнө би өөрийгөө 100% тайван байдаг гэж хэлж чадахгүй ч сандарлаа хянаж илтгэлээ амжилттай тавьдаг юм.

Хамгийн чухал нь: Аажмаар өгсөж, дараалуул. 

Дараагийн ажил маань өдөр бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлгүүдэд илтгэл тавих байсан юм. Эхэндээ ч туйлын хэцүү байлаа. Гэхдээ ажилдаа дуртай байсан болохоор намайг идэвхжүүлж өгсөн юм. Хэрвээ илтгэл тавихдаа өөртөө итгэлтэй болохыг хүсвэл, мөддөө бүтэхгүй. Өөртөө итгэх итгэл дараа нь л ирдэг юм. Бүлгүүдэд ярих боломж олох хэрэгтэй. Багаас эхлээд ихрүү яв.

Ямар ч айх зүйл байхгүй гэдгийг мэдсэн.

Дараагийн хамгийн чухал зүйл бол цаг хугацаа болон туршлага. Үнэндээ ямар ч аймшигтай зүйл тохиолдоогүй. Ухаан санаа балартаж, үгээ мартаж байсан ч би үргэлжлүүлсээр л байсан, ингэлээ гээд үхчхээгүй, дараагийн өдөр ч асуудалгүй болсон. Иймэрхүү айдсын нөхцөл байдалд дахин дахин туршлагажиж байж л айдсаа даван туулна.
   
Бүгд л сандардгийг ойлгосон.

Хэр олон удаа хийж байгаа чинь хамаагүй, бараг л хүн бүр л олон хүний өмнө үг хэлэхээс айдаг. Тэгэхээр энэ нь энгийн л зүйл. Гайхалтай зүйл гэвэл сандарч байсан ч хийгээд үз. Тэр чинь л хүн бүрийн хийдэг зүйл.
   
Миний сандрал мэдэрч байгаа шиг минь харагддагүй.

Бидний гаднах байдал дотоод мөн чанартайгаа ховорхон тохирдог. 3-г аваад үзье л дээ, ихэнх хүмүүс үг хэлэхдээ сандардаг гэхдээ сандрахыг нь харж байсан уу? Ихэвчлэн үгүй.  Хааяа л гар салганаж, хоолой шингэрнэ. Гэхдээ энэ нь нээх онцын ач холбогдолтой биш, бид нар өгч байгаа мэдээлэлд төвлөрдөг болохоос ярьж байгаа хүн ямар харагдах, сандарч байгаа эсэхэд төвлөрдөггүй.

Яриагаа үргэлжлүүлэх тусам сандрал минь багасаж эхэлсэн.

Гарахаас 5 минутын өмнө зөв зүгээр байдаг хэрнээ яг ярихын өмнө л таг болчихдог. Тэгээд л ид шидийн юм шиг 1-2 минут яриад л сандрах нь багасдаг.

Хэрвээ та олон нийтийн өмнө илтгэл тавихдаа өөртөө итгэлтэй баймаар байвал гараад жоохон ч гэсэн оролдож үзэх хэрэгтэй. Та сандарна аа учир нь хүн бүр л тэгдэг. Илүү хийх тусам улам л сайн болно. Гол нь туршлагжих л хэрэгтэй.


Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top