|

Трамп, Абэ нарын хоолны тооцоо 1 сая 500 мянга орчим болжээ

batdorj 2019/05/28 484 0

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчлал хийж буй. Дональд Трамп тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, гэр бүлээрээ үдийн зоог барьсан юм. Хоёр орны удирдагчид Токио хотын Роппонгид байрлах Инакаяа хэмээх япон хоолны ресторанаар үйлчлүүлжээ. Тэдний зооглосон хоол нь цөцгийн тосонд шарсан төмсний хэрчмэл, тахиан махан шорлог, шарсан цэцэгт байцаа. луувангийн хачир бүхий японы алдарт вагюу стэйк бөгөөд амттан нь ваниллтай мөхөөлдөс байсан гэнэ.

Оройн зоог 1 цаг 20 минут үргэлжилсэн бөгөөд өндөр дээд хэмжээний оройн зоог хэдий ч тус хоолны газар тусгай зочдоосоо гадна энгийн үйлчлүүлэгчдээ ч хүлээн авч байжээ. Доналд болон Мелания Трамп, Шинзо Абэ, Аки Абэ нарын хоолны тооцоо нэг хүний 150 мянган иэн буюу нийт 600 гаруй мянган иэн болсон гэнэ. Энэ нь төгрөгөөр 1 сая 500 орчим төгрөгтэй тэнцэнэ.

Шинэ эзэн хаан Нарухитогийн бүрэн эрх хэрэгжиж эхлэсэн өдрөөс буюу  тавдугаар сарын нэгнээс Рэйва шинэ эринд АНУ болон Японы хоорондын эвсэл бат бэх байна гэдгийг дэлхий нийтэд харуулна гэж найдаж буйгаа ерөнхий сайд Шинзо Абэ онцолжээ.

А.Анар-Эрдэнэ 

Санал болгох

Сэтгэгдэл

top