|

Япончууд “Цэрэгжих” хуулийн төслийг эсэргүүцлээ

namuunaa 2015/08/31 908 0

Мянга мянган япон иргэн улсынхаа парламентын төв ордны үүдэнд Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилсан цэргийн бодлогыг дэмжих хуулийн төслийг эрс эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Энэхүү хуулийн төсөл нь Япон улс Дэлхийн II дайнаас хойш анх удаа цэрэг зэвсгийн бүрэлдэхүүнээ үлэмж нэмэгдүүлэх шийдвэрийг багтаасан юм. Уг "милитаржих” төслийг аль хэдийн Японы доод танхим дэмжсэн ба одоо дээд танхимын хэлэлцүүлгээр баталгаажвал удахгүй батлагдах нь цаг хугацааны асуудал болжээ. 

 

Шинзо Абэ энэ хуулийг Япон улс эрэг дагуух цэрэг хүчний хамгаалалтаа шинэчлэх, армийн бие бүрэлдэхүүнээ нэмэгдүүлэн, хуурай замын цэргийн тоог одоо байгаагаас 2 дахин нэмэх гэх мэт заалттайгаар санаачилсан байна. Япон улс 70 жилийн хугацаанд дэлхийн ихэнх орнуудын өмнө "Цэрэгжих” бодлогоос татгалзах үүрэг хүлээж ирсэн бөгөөд ийнхүү Шинзо Абэ уг бодлогыг  зогсоохоор зориг шулуудсан анхны ерөнхий сайд болж байна.

Японы уламжлалт намынхан болон партизаны үзэлт хуучны иргэд Шинзо Абэг дэмжиж байгаа бол ид хөдөлмөрлөх насны, либералист үзэлтнүүд "цэрэгжих” бодлогыг буруушааж байгаа юм. Магадгүй уг хуулийн төсөл Шинзо Абэг суудлаас нь буулгах нэгэн шалтгаан болж болзошгүй хэдий ч хэрэв дээд танхимын хэлэлцүүлгээр дэмжигдэн батлагдвал асуудал өөрөөр эргэж болох талтай. 

Өнгөрсөн бямба, ням гарагуудад Японы цагдаа нар жагсагчдын ихэнхийг хүчээр тараах оролдлого хэд хэд хийсэн бөгөөд тэднийг гудамж талбайг чөлөөлөхийг хүсчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top