|

Барьцаанд байсан япон иргэний нэгийг хөнөөжээ

bayaraa 2015/01/26 2459 218

Барьцаанд байсан япон иргэний нэгийг хөнөөжээ

 

 "Исламын улс"-ын хэт даврагчдад барьцаалагдаад байсан Япон улсын хоёр иргэний нэгийг буюу Харуна Юкавагийн амийг өнгөрөгч бямба гаригт хөнөөжээ.

 Японы засгийн газарт хэт даврагчдын зүгээс хоёр иргэнээ суллах 72 цагийн хугацаа өгөөд байсан нь дууссан учир түүний амийг хөнөөсөн хэмээн Кенжи Гото-гоор хэлүүлж бичлэг хийсэн байжээ.

Хэрвээ дахин заасан хугацаанд нь мөнгөө төлөхгүй бол Кенжиг ч мөн хороохоо мэдэгдсэн аж. Японы иргэнийг хөнөөсөн явдалд Японы ерөнхий сайдыг дэлхий нийт зэмлэж байна. Учир нь хэт даврагчдын хүссэн 200 сая ам.долларыг өгөөгүй учир хэт даврагчид Харуна Юкаваг хөнөөсөн хэмээн үзээд байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top