|

Япончууд Хакүхо М.Даваажаргалыг зодог тайлуулахаар улайрч эхэллээ

namuunaa 2015/08/05 838 0
 
      2500 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг монгол бөхчүүд ээлж дараагаар эзэгнэж буй нь арлын орныхонд таалагдахгүй байгаа бололтой. Тэд нэгэн цагт их аварга Д.Дагвадоржийг элдэв шахаасаар дарамталсаар зодог тайлуулсан.
 
  Тэгвэл энэ удаа тэд тэрхүү түүхийг дахин давтахаар улайрч эхэлжээ. Тодруулбал, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалыг ид гялалзаж байгаа үед нь дэвжээнээс буулггах сонирхол япончуудад давамгайлах болжээ. Уг нь тэрбээр 2020 оны олимп хүртэл зодог тайлахгүй барилдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 
 
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 30-ны өдөр "The Japan times”-д Хакухог тоглолтынхоо оргил үед зодог тайлах ёстой гэж япончууд санал болгож байгаа талаар мэдээллэжээ. Бяр тэнхээгээрээ аархаж, мэргэжлийн сумогийн япон тамирчдыг өмнөө гишгүүлэхийг больсон Хакухо Даваажаргалыг зодог тайлуулах хүсэл сумогийнхны хүрээнд хүчтэй газар авч байгаа бололтой. 
 
Мөн өнгөрсөн оны сүүлээр "Хакухо Монголын иргэншлээс татгалзах ёстой" гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдаж байсныг манайхан сонссон биз ээ. 
  Китаноүми рижичогийн хэлэхдээ, хэрэв энэ домогт аварга зодгоо тайлаад сумогийн холбоондоо үлдэж дэвжээний ояаката болох тохиолдолд заавал Японы иргэн байх шаардлагатайг сануулсан удаатай. Дүрэмдээ ч тийм юм. Тэгэхээр иргэншил солих асуудал ярихаас урьтаад Хакухо хэзээ зодог тайлах, мөн зодог тайлаад Ояаката болох уу гэдэг асуудал яригдах учиртай. Хэрэв зодгоо тайлаад дэвжээ өвлөхгүй гэж шийдвэл заавал иргэншил солих шаардлагагүй гэсэн үг ю
Уг нь Иргэншлийн асуудал бол тухайн иргэний өөрийн эрх чөлөө бөгөөд хэн ч хүч тулган шаардах эрхгүй л баймаар. 
www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top