|

Хакухо Даваажаргалыг толгой бөхийлгөн уучлалт гуйхыг шаардаж байна

tonshuul 2015/02/06 1202 0

Хакухо Даваажаргалыг толгой бөхийлгөн уучлалт гуйхыг шаардаж байна

 

Японы сүмод түүхэн амжилт хакухо Даваажаргал "Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав?

Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд ижилхэн япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ.


Гэвч энэ үг япончуудын хувьд хүнд туссан. Тэр тусмаа домогт аваргынхаа амжилтыг гадаад бөхөд эвдүүлчихээд уруу царайтай сууж байсан ояката нар доромжлол хэмээн хүлээж авчээ. Хэвлэл мэдээлэл ч үүнийг дор нь өлгөн авч, "Хакүхо өөрийгөө арьс өнгөөр ялгаварлагдлаа гэж хэллээ”, "Хакүхо  ояката нарыг шүүмжиллээ” хэмээн бичиж эхлэн ояката нар Хакүхог "Аварга хүний буурь суурьгүй байна”, "Үндэсний спортыг юу гэж бодоод байна” хэмээн Хакүхог албан ёсоор уучлал гуйх ёстой гэж хэлсэн байна. Хакүхогийн багш Миягино ояката Холбооны ерөнхийлөгч, холбооны шүүлт хариуцсан ояката нартай уулзан, уучлал гуйсан билээ. Хакүхо ч телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо уучлал гуйсан.

Гэвч Наран орон түүнээс улам ихийг албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлгэн, толгой бөхийлгөн уучлал гуйн, хүлцэл өчихийг хүсэж байгаа юм. Одоо Хакүхогийн гэр, дэвжээг тойрон сэтгүүлчид камер барин жижүүрлэж байгаа нь эгээ л их аварга Асашёорюү хөл бөмбөг тоглосон хэргээр гэрийн хорионд орохоор шийтгүүлсэн үетэй ижил байгаа юм байна

http://www.shudarga.mn/news/17496.html

Санал болгох

Сэтгэгдэл

top