БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургаадугаар сарын эхээр ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хоёр улсын удирдагчид ирэх сард болох дээд хэмжээний уулзалтын үеэр 30 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны сайд Зан Ханхуй өнөөдөр мэдээллээ.
Хятадын дипломатч Ханхуй хэлэхдээ "Талууд 30 орчим хэлэлцээрт гарын үсэг зурна гэж таамаглаж байна. Харилцан зөвшилцөл үргэлжилж байгаа тул агуулгын талаар хэлэх боломжгүй” гэжээ.
Ямар ч гэсэн Владимир Путин, Ши Жиньпин нар хоёр төрлийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах нь тодорхой болоод байна. Нэг дэх нь хоёр улсын хоорондын харилцааны тухай бол хоёр дахь нь талуудын ашиг сонирхолд нийцсэн олон улсын стратегийн тогтвортой байдлын тухай хамтарсан мэдэгдэл ажээ. Үүнээс гадна талууд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт болон бусад салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцээ хийх юм.
Э.Онон
Эх сурвалж: Tass