БНХАУ-ын дарга Си Жиньпин зургадугаар сарын 12-16-нд Киргизстан, Тажикстанд төрийн айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, Си Жиньпин Киргизстан улсад зургадугаар сарын 12-14-нд төрийн айлчлал хийж, тус улсын нийслэл Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 19 дүгээр уулзалтад оролцох ажээ. Мөн тэрбээр Тажикистан улсад зургадугаар сарын 14-16-нд айлчилж, нийслэл Душанбе хотноо зохион байгуулах Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх хуралд /CICA/ оролцоно. Си Жиньпин Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нарын урилгаар тус улсуудад айлчлах ажээ.
Э.Хулан