|

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫН НЭГ БОЛОХ "САЙХАНЫ ХӨТӨЛ" ЯВАХ ЗАМЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ

munkhbat 2019/06/12 2594 0

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫН НЭГ БОЛОХ "САЙХАНЫ ХӨТӨЛ" ЯВАХ ЗАМЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ

 

Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох та бидний сайн мэдэх "Сайханы Хөтөл"-д зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар замыг  хаасан байна. Уг ажлын хүрээнд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, "Сайханы хөтөл"-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.


Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан "Сайханы хөтөл” тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулж байна.

С.Анар

Санал болгох

Сэтгэгдэл

top