Харин Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан: "Монгол Улсын хуулийн дагуу би шударга ажиллана. Хэн нэгэн бусдыг буруутай гэж хэлсэн үгээр би асуудалд хандахгүй. Хуулийн дагуу ажиллана” гэсэн хариуг Ерөнхийлөгч Х.Баттулгад тэр дор нь өгчихсөн.
Гэвч АТГ-ын шинээр томилогдсон дарга нар Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг идэвхтэй шалгаж эхэлсэн бөгөөд уг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцоод байна. Тэр бүү хэл түүнийг албадан саатуулсан ч шүүх уг баривчилгааг хууль бус гэж үзэн, М.Энхсайханг сулласан билээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч уг хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд түүнийг Монголд ирмэгц сэжигтнээр тооцон, мэдүүлэг авч эхлэх ажээ. Ц.Элбэгдорж нь өнгөрсөн 5-р сард Монгол Улсаас гарч яваад өнөөг хүртэл ирээгүй байгаа юм.
П.Энхмандах
Эх сурвалж: Sonin.mn