|

Онц аюултай гэмт хэрэгтэн шоронгоос оргожээ

batdorj 2019/06/25 345 0

Уругвайн шоронд хоригдож байсан Италийн йн нөлөө бүхий толгойлогчдын нэг болох Рокко Морабито гэгч этгээд шоронгоос оргосон тухай Уругвай улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Уругвайн эрх баригчид тус улсад хоригдож байсан "Миланы хар тамхины хаан” нэрээр алдаршсан мансууруулах бодисын наймааг удирдан зохион байгуулагч уг этгээдийг Итали улсад шилжүүлэн өгөхийг зөвшөөрөөд байсан аж.

"Ndrangheta” хэмээх гэмт бүлэглэлийн толгойлогч гэж таамаглаж буй Рокко Морабито нь 1995 оноос хойш  Итали улсад эрэн сурвалжлагдаж байгаа онц аюултай гэмт хэрэгтэн ажээ.

Түүнийг 2017 онд Уругвай улсын Пунта–Дель–Эсте хотод хуурамч баримт бичгээр удаан хугацаанд амьдарч байхад нь баривчилсан байна. Итали улсын Калабриа мужаас гаралтай "Ndrangheta” гэмт бүлэглэл нь Европын хар тамхины наймааны 80 гаруй хувийг хянаж байдаг гэнэ. Тэрээр гурван хоригдлын хамт шоронгийн барилгын дээврийг цоолон  оргосон тухай Уругвайн Дотоод хэргийн яамнаас өгсөн товч мэдээлэлд тэмдэглэсэн байна. Оргодол гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Э.Нямдаваа

Санал болгох

Сэтгэгдэл

top