|

Жеки Чаны хүү шоронд хоригдож байна

bayaraa 2015/01/09 1554 18

Жеки Чаны хүү шоронд хоригдож байна  БЭЭЖИН. /ВВС/. Алдарт кино од Жеки Чаны хүү Жейси Чан мансууруулах бодисын хэргээр зургаан сар хоригдож байна.

"Мансууруулах бодис хэрэглэхийн тулд бусдыг гэртээ орогнуулсан”-аа 32 настай Жейси Чан Бээжингийн Дунчөн дүүргийн шүүхэд хүлээжээ.

Цагдаа нар өнгөрсөн оны наймдугаар сард түүний гэрт нэгжлэг хийн, 100 гаруй грамм марихуан олсон юм.

Хятад улс мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын үеэр түүнийг баривчилсан билээ. Түүнээс гадна хэд хэдэн алдартныг баривчилсан юм.

Жейси Чаныг мөн 2000 юаниар торгосон аж.

Хүүгийнхээ өмнөөс "ичиж”, "харамсаж” байгаагаа Жэки Чан урьд нь ярилцлага өгөхдөө хэлж байсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top