Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхийг зохисгүй хэрэглэх нь хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.
Иргэншсэн нийгэмд хүмүүс алжаал тайлах хэлбэрээр архи, дарсыг маш зохистой хэмжээнд хэрэглэдэг. Эрүүл мэндийн хувьд архийг зохистой, стандарт хэмжээгээр хэрэглэдэг ахимаг насны хүмүүс судасны өвчний улмаас нас барах нь бага байдаг нотолгоо байна. Энэ нь архийг стандарт хэмжээнд хэрэглэх боломж байна гэдгийг харуулж байна. Иймд согтууруулах үйлчилгээтэй ундааг аль болох стандартын хэмжээнд ууж байхыг зөвлөе.
Даанч манайхан архийг хар ус шиг залгилж уудаг нь харамсалтай. Үүнээс үүдээд автомашины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн амины хэрэг гэх мэт олон асуудалууд урган гарч ирдэг. Тиймээс бүх муу муухайн эхлэл бол архи гэдэг. Бид бүгдээрээ архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь бүх нийгмээрээ автаад л, шингээд л байна.
Шингэх гэдэг үгийг биеэ захирж чадахгүй, ухаан мэдрэлээ алдталаа согтох гэж тодорхойлж болох байх. Ингэснээр хайртай дотны гомдоох цаашлаад амь насыг нь хохироох хүртэл үйлдэл гаргаж байгаагаа тэд тухайн цаг мөчдөө мэддэггүй аж.
Хамгийн сүүлийн ганцхан жишээг дурьдахад, Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 7 настай нагац дүү охиндоо хэрцгий авир гаргаж, гарынх нь 4 хурууг цавчсан этгээдэд өчигдөр шүүхээс 10 жилийн ял оноолоо. Тодруулбал, өнгөрөгч 5 дугаар сарын 14-нд нагац ах нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 7 настай охин дүүгийнхээ 4 хурууг сүхээр цавчиж тасалсан харамсалтай хэрэг гарсан. Түүгээр ч барахгүй буцалсан ус цацаж түлсэн байдаг. Охин өнөөдрийг болтол олон удаагийн хагалгаанд орж байгаа ч хуруугүй болохдоо тулчихаад байгаа юм. Энэ бол архи савнаасаа бусдыг дийлдэгийн нэгэн жишээ.
Архи бол дайсан ба гурван нүгэл
Гэтэл согтсон хуварга ямааны амийг таслаад зогсохгүй эмэгтэйтэй хурьцал үйлдэж гурван гэмийг нэг дор нь үйлдсэн байна. Тиймээс "архи” бол ямар ч эрхэм хүний эрээ цээрийг алдуулж төрсөн эх, өөрийн охиныг нь ч хиртээх бусармаг үйлд хүргэх нь бий. Архины хор хөнөөлийн тухай сонин, сэтгүүлд тоо томшгүй олноор нь нийтэлж, телевиз, рариогоор ярилцаж, зөвлөмж, сэрэмжлүүлэг болгон анхааруулсаар л…
Ж.Ууган
Эх сурвалж: erennews.mn