|

Нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэж байгааг онцоллоо

mart 2019/10/03 605 0

Санхүүгийн зохицуулах хороо, аймгийн ЗДТГ хамтран "Санхүүгийн зах зээл өдөрлөг” зохион байгууллаа.

Өдөрлөгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, үнэт цаасны компаниуд оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Уг үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр иргэд "Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа, даатгалын компаниудын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг түлхүү авлаа. Сүүлийн үед санхүүгийн зах зээлд техник, технологийн дэвшил хурдацтай нэвтэрч иргэдэд чирэгдэл багатай, түргэн шуурхай үйлчлэх үйлчилгээ болон зээл, тусламж авахад шаардлагатай бичиг баримтын бүрдэлтийг багасгасан цахим үйлчилгээ нэвтэрч байгаа нь ололттой тал гэж Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн онцоллоо. Мөн нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэж иргэд хөрөнгийн зах зээлд оролцох нь их байгааг сайшааж байсан юм.

Орхон аймагт өнгөрсөн онд нээлттэй хувьцаа гаргасан лед гэрлийн үйлдвэрийн "Анд Энерги” компанийн үйл ажиллагаагтай Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top