"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас
Монголын ард түмэн хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгийн зах зээл үнэт цаас
"1072 хувьцаа” болон компанийн үйл ажиллагааны тухай мэдээллүүдийг
түгээх зорилгоор орон нутгууд Нийслэлийн дүүргүүдэд сургалт уулзалтуудыг
зохион байгуулж ирсээр багагүй хугацаа болоод байгаа билээ.Өнөөдөр
Эрдэнэт хотод тус хувьцаат компанийн "Эрдэнэс Тавантолгойн "1072 Хувьцаа
мэдээллийн төвийн” салбарыг Аймгийн Холбооны газрын 1 давхарт нээж, үйл
ажиллагаанд тус компанийн Гүйцэтгэх захирал Б .Ганхуяг өөрийн биеэр
хүрэлцэн ирж оролцлоо.Энэ үйл ажиллагаанд ч Орхон аймгийн ЗДТГ хамтран
ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 11 сарын 16-18 ны өдрүүдэд бүх багуудаар
очиж мэдээллээ түгээн ажиллах юм.
Өнгөрөгч 5 сард Улаанбаатар
хотноо мэдээллээ бодит эх сурвалжаас авах, санхүү хөрөнгийн зах зээл,
үнэт цаас хувьцааны талаархи мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, өөрийгөө
хөгжүүлэх боломжуудыг иргэдэд бүрдүүлж өгснөөр өнөөдрийн байдлаар нийт
15 856 иргэн тус төвөөс мэдээлэл зөвлөгөө авч, 2800 иргэнийг сургалтанд
хамруулан 1800-1072 утсаар 47 408 иргэнд мэдээлэл өгсөн байна.
Эрдэнэт хотод ийнхүү хоёр дахь
салбарыг албан ёсоор нээж Эрдэнэтийн иргэдэд хөрөнгийн зах зээлийн
талаар мэдлэг олгох ,”1072 Хувьцааны ” талаархи мэдээлэл зөвлөгөө өгөх
,үйлчилгээ үзүүлэх байнгын ажиллагаатай салбар нээгдлээ. Энэхүү ажил
Монголын 21 аймгаар үргэлжлэн хийгдэх бөгөөд Ховд ,Баян-Өлгий, Увс,
Дархан -уул ,Булган аймагт хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн
байгууллагуудтай хамтран үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг
6700 гаруй иргэдэд амжилттай зохион байгуулж хүргээд
байгаа.”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн чадамж өдрөөс өдөрт
бэхжин энэ оны 3-р улирлын байдлаар 1,398 их наяд төгрөгийн 9,7 сая тн
нүүрс борлуулжээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгой
ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөр үйлчлүүлэх мэдээлэл авах бол
Холбооны газрын нэгдүгээр давхарт өөрийн биеэр салбар дээр очих эсвэл
1800-1072 утсаар холбогдох "1072 хувьцаа мэдээллийн төв” гэсэн албан
ёсны фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан холбогдох боломжтой.