2017 онд Эрдэнэт хотод агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааггаргасанбайдаг. Уг судалгааны дүнд аймгийн хэмжээнд 13190 гал түлдэг суурин эх үүсвэр бүртгэгджээ. Үүнээс гэрийн ердийн зуух 4253, сайжруулсан зуух 468, байшингийн ердийн зуух 480, байшингийн сайжруулсан зуух 1417, ханан пийшин 6403, нам даралтын зуух 164 байгааг тогтоосон аж.
Эрдэнэт хотоднэгдүгээр сарын дунд үед агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрдэг. 2015 онд агаарт агуулагдах азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс 1.7 дахин, 2016 онд 1.4 дахин давсан байна. Иймд цаашид агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй түлш үйлдвэрлэх зорилгоор "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцыг түшиглэн ОХУ-ын "PMI sysmems” компанитай хамтран хэрэгжүүлэхээр туршилтын ажил хийж байна.
Уг туршилтын ажилтай аймгийн Засаг дарга Д.Батлут, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нартанилцаж,Дулааны цахилгаан станцын удирдлагууд болон ОХУ-ын "PMI sysmems” компанийн инженер, шахмал түлшний үйлдвэрийн патент эзэмшигч нартай уулзлаа.
Туршилтын журмаар анхны бүтээгдэхүүнийг гаргаж эхэлсэн бөгөөд 14 хоногийн дотор технологийн туршилтыг дуусган 100 шуудайг үйлдвэрлэн Орхон аймгийн зарим айл өрхийг сонгон ханан пийшин, төслийн зуух, энгийн зуух, нам даралтын зууханд түлжүзэх юм.
Энэхүү шахам түлшний онцлог нь барьцалдуулагч бодисгүй,ямар ч төрлийн зууханд шатах боломжтой гэнэ.