|

Орхон аймаг "Жендэрийн дэд хөтөлбөр"-тэй болно

mart 2019/10/21 413 0

Жендэрийндэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо.

Хурлаар жендэрийннөхцөл байдлын дүн шинжилгээнийсудалгааболон дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Төсөлд, жендэрийнэрх тэгш байдлыг хангах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн болон бодлогын баримт бичгийг сурталчлан таниулах,жендэрийнхэвшмэл ойлголтыг өөрчлөх, бүх нийтийнжендэрийнболовсролыг дээшлүүлэх,нөлөөллийнажлыг өрнүүлэхзаалтууд тусчээ.

Мөн орон нутгийн тогтвортой хөгжилд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог дэмжих, хөгжлийн үр шимээс хүртэх боломжийг бүрдүүлэх,жендэрийнмэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн жендэртсуурилсан сөрөгнөлөөллийгсааруулах, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн зорилтдэвшүүлсэн байна. Дээрх хөтөлбөрийн үр дүнджендэрийнталаархолон нийтийн хэвшмэл ойлголт хандлага өөрчлөгдөж, эерэг тогтолцоо бүрдэхээс гадна зорилтот бүлгүүдийнжендэрийнэрх тэгш байдал хангагдах, бүх байгууллагажендэрийнмэдрэмжтэй бодлого төлөвлөлттэй болсон байх зэрэг үр дүн гарна хэмээн ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэжээ.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top