“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт боллоо
Монгол Улсын Их Хурлын тамгын газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг Орхон аймгий болон Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн дунд 9 сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2013-2016 онд хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын
чадавхийг бэхжүүлэх нь" төслийн зорилго нь ИТХ-ын төлөөллийн болон
хяналтын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл
явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын эрхзүйн орчныг
сайжруулахад чиглэгдэж байгаа бөгөөд уг төслийн тусгайлан анхаарч буй
нэг асуудал нь жендерийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд
дэмжлэг үзүүлэх явдал юм.
Уг сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулж, үндэсний хэмжээнд сургалт явуулах нээлттэй тендэрийг 2013 онд зарлахад "МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээ төрийн бус байгууллага шалгарч улс орны хэмжээнд сургалтаа зохион байгуулж байгаа бөгөөд манай аймаг сургалт зохион байгуулагдаж байгаа 14 дэх аймаг болж байна.