|

Монгол Хятадын цагдаа нар “Бүргэд” арга хэмжээ зохион байгуулж байна

namuunaa 2015/09/09 931 0

 Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллагын алба хаагчид Хятадын Эрээн хотод "БҮРГЭД-2015" хамтарсан сургалт эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажуулах, харилцан туршлага судлах, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан терроризмтой тэмцэх, бүс нутгийн болон олон улсын террорист этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ үеэр хоёр улсын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагаанууд болж, шуурхай удирдлагын штаб ажиллана. Хамтарсан сургалтад Монголын талаас 130 шахам алба хаагч оролцож, ажиглагчаар Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөлөгчид оролцож байгаа аж.
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top