|

Сүхбаатар аймагт ялалтын ойг тэмдэглэж байна

namuunaa 2015/08/19 1069 0
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  өнөөдөр 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.  1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймаг  дахь  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал алхлаа. Харин үдээс хойш   Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, "Бид ялав" үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт болох юм байна.

Сүхбаатар аймагт энэ өдөр ялалтын баярыг тэмдэглэж байгаа бол Дорноговь аймагт энэ сарын 21-нд мөн адил ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Харин нийслэлд энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилнэ. 
 
Дэлхийн II дайны жилүүдэд Байшинтад Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар морьт дивиз байрлаж байсан.  БНМАУ Чөлөөлөх дайнд орох үед Тамсагбулаг, Матад, Өндөрхаанд байрлаж байсан морьт дивизүүд Зөвлөлтийн улаан армийн ангиудын хамт Дарьганга сумын нутагт хүч хуралдуулж, улмаар 1945 оны 8 дугаар сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлээр дайнд орсон түүхтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

top