|

Аймгуудын наадам хэзээ болох вэ?

tonshuul 2015/07/11 2800 230

Наадамчин олондоо зарим аймаг, сумдын баяр наадмын хуваарийг танилцуулж байна. Энэ жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаагаас гадна тус аймгийн зургаан сум мөн түүхт ойгоо тэмдэглэх юм байна. Түүнчлэн Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сум түүхт  90 жилийн ойгоо тэмдэглэх ажээ.

Аймгуудын наадам хэзээ болох вэ?

 


Архангай: Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохионо. Тус аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Баян-Өлгий: Баян-Өлгийчүүд долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. Энэ жил Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.

Баянхонгор: Хонгор нутгийнхны наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болж байна. Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Дээрх хоёр сумдын ойн баяр наадам долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд болно.

Булган: Булган аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус аймгийн Сайхан суманд долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд дөрвөн түмэн  адууны баярыг тэмдэглэнэ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болно.

Говь-Алтай:  2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд ихэнх сум нь өнгөрсөн жил түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ.

Говьсүмбэр: Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Дархан-Уул: Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Дорноговь: Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Дорнод: Тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Тус аймгийнхан баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох аж.

Дундговь: Дуу хуурын өлгий нутгийн зон олон долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно. Мөн Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

Завхан: Завханд энэ жил ойтой сум байхгүй, тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Орхон : 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд энэ сарын 10-11-ний өдрүүдэд наадна

Өвөрхангай: Тус аймгийнхан долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болно.

Өмнөговь: Өмнийн говийнхон долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд "Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадна.

Сүхбаатар: Тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд  энэ сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурдаар наадамлах ажээ.

Сэлэнгэ: Тус аймгийн наадам долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд болно.

Төв: Төв аймгийн наадам өнөөдөр өндөрлөнө.

Увс: Тус аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо  долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.

Ховд: Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

Хөвсгөл: Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийнэ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтоо бөгөөд ойн наадам долоодугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж. Түүнчлэн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэнэ.

Хэнтий: Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, Цэнхэрмандал сум долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно. Дадал сум 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх юм. Харин Хэнтий аймгийн төвийнхөн долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top