|

“Болор цом” наадам Төв аймагт болно

tonshuul 2015/01/19 12255 3697
“Болор цом” наадам Төв аймагт болноОны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд болно. Тус наадам нийслэлд болон орон нутагт ээлжлэн зохиогддог. 32 дахь жилдээ зохиогдож байгаа тус наадам энэ  жил  Төв аймгийн Зуунмод суманд зохиогдохоор болжээ.

Учир нь Төв аймгаас маш олон ардын уран зохиолч, яруу найрагчид төрөн гарсан байдаг. Өмнө нь "Болор цом” наадмыг Эрдэнэт, Дархан хот болон Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байжээ.

Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ. Ингээд шалгарсан 32 найрагч Зуунмод сумын тайзнаа шүлгээ уншина.

Санал болгох

Сэтгэгдэл

top