|

''ЭРДЭНЭТ''-ИЙН ОФФШОРЫН ХЭРЭГТ ХЭН ХЭН ХОЛБОГДОВ

saikhnaa 2019/10/22 453 0

"Эрдэнэт үйлдвэр"-ээс 2009-2017 оны хооронд хийгдсэн олон сая ам.долларын гүйлгээ оффшор бүс дэх компаниудын дансанд шилжсэн. Эдгээрийн баримт сэлт нь АТГ-т шилжсэн. Тус газар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.


Тэгвэл "Эрдэнэт"-ийн оффшорын гэгдэх энэ хэрэгт олон хүн холбогдсон талаар эх сурвалж мэдээлж байна. Хэрэгт холбогдуулан тухайн үеийн төрийн өндөрлөгүүдийн нэг, Засгийн газрын гол яамны сайд, "Эрдэнэт үйлдвэр"-ийн гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд, өөр бусад албан тушаал хашиж байсан эрхмүүдийг шалгаж эхэлжээ.

Уг хэргийн хохирол нь онц их хэмжээний мөнгөн дүнтэй бөгөөд гүйлгээнүүдийг оффшор бүс дэх данснууд руу маш нарийн зохион байгуулж шилжүүлсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очир

Санал болгох

Сэтгэгдэл

top