|

Онигоо

tonshuul 2015/07/11 885 0

Онигоо

 

Би гуравхан гаагаатай, эхнэр гучин гурван гаагаатай. Эхнэр хоёр шуудай гуталтай би хоёр ширхэг гуталтай /зүүн баруун хөлний/ Эхнэр ухаалаг утастай, би ухаан муутай утастай.
Эхнэр баахан энгэсэг, тос, будаж шунхдах юмтай бол надад шүдний сойз, сахлын машинаас өөр юм байхгүй.
Эхнэр шкаф дүүрэн хувцастай би ганц тор хувцастай. Эхнэрт өмсөх юм олдохгүй, надад өмсцөн байхад угаах хувцас олдохгүй.
Эрчүүд бид үнэн хэрэглээгүй юм. Хоёр төмсөг хүртэл бидний цээжинд байгаагүй тээр дор байрлаж байгаа нь "ганц гаагаандаа бүгдийг" гэсэн хэмнэлт юм.
Эрчүүд бид шоудлаа, өрөөндөө ганц юм тойрууллаа, муудлаа, харьлаа, эрүүний шөлөө уугаад унтлаа арван мянга. Маргааш нь гэмээ цайруулах гэж баахан хямрана. Эрчүүд бид хоолонд орлоо, сэгсийсэн цуйван идлээ, таван мянга.
Гэтэл та нар яаж байна. Бааранд орлоо, караокээдлаа, баахан вино дарс, коктэйл уулаа тавин мянга.Хоолонд орлоо есөн шидийн салаат, зууш, кофе ундаа, стэйк, зооглолоо тавин мянга.
Эрчүүд бид үсчинд орлоо араас нь жаахан шулууллаа таван мянга. Хүүхнүүд үсчинд орлоо иж бүрэн үйлчилгээ авлаа тавин мянга.
Эрчүүд бид эмнэлэгт очлоо элэг, түрүү булчирхай хоёртойгоо байхад энэ хорвоо юу юм бэ этр.
Хүүхнүүд эмнэлэгт очлоо яасан ч олон эрхтэнтэй юм, бөөр давсаг, сав суулга, өндгөвч гээд л шинжилгээний үнэ дээшээ нисэж өгнө.
Шөнийн ажилдаа бид чинь таван мянгын короосонд гүйсэн юм шиг л амьсгаадаад хэвтэж байхад эхнэр зүгээр тааваараа этр...
За болий болий, яривал их л юм байна. Тэглээ гээд бид чинь та нартаа хайртай шүү

Санал болгох

Сэтгэгдэл

top