Опра Уинфри-Яг л хатан шиг сэтгэ. Учир нь хатан алдахаас айдаггүй. Алдаа гэдэг бол амжилтанд хүргэх өөр нэгэн чулуун гишгүүр юм.
Коко Шанел-Сүрчиг түрхээгүй эмэгтэйд ирээдүй гэж үгүй.
Дик Ван Дайк-Эмэгтэйчүүд хэзээ ч эрчүүдээс илүү амжилттай байгаагүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр байхгүй.
Эрика Жон-Чи ухаалаг эрчүүд ухаан муутай эмэгтэйтэй хамт байхыг зөндөө харж байсан биз. Гэвч ухаалаг эмэгтэйчүүдийг ухаан муутай эртэй хамт байхыг харах нь бараг л боломжгүй зүйл.
Шер-Эмэгтэйчүүд бол нийгмийн уран барилгачид юм.
Мерилин Монро-Ухаалаг охид хаягдахаасаа өмнө хаядаг.
Оскар Уайлд-Эрчүүд эмэгтэйчүүдийг хайрлахдаа амьдралынхаа зарим хэсгийг л зориулдаг бол эмэгтэйчүүд эрчүүдэд бүхнээ зориулдаг.
Аристотель Онасис-Хэрвээ эмэгтэйчүүд байдаггүй байсан бол энэ дэлхий дээрх бүх мөнгө утга учиргүй зүйл болно.
Хиллари Клинтон-Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх.
Элеанор Рузвельт-Эмэгтэйчүүд яг л дүрдэг цай шиг. Учир нь бид халуун устай нүүр тулж байж л өөрсдийгөө хэр хүчтэйг мэдэрдэг.
Миранда Керр-Би эмэгтэйчүүдийг өөрсдийнхөө хосгүй чанарыг биширч байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй та сарнай, цээнэ, наран цэцэг шиг. Эдгээр цэцэгс өөрсдийнхөөрөө үзэсгэлэнтэй шиг та ч бас өөрийнхөөрөө байхдаа үзэсгэлэнтэй.
Адель-Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг харагдахыг хүсэж байсангүй. Харин би ихэнх эмэгтэйчүүдийн төлөөлөл байдгаараа маш их бахархдаг.
Вольтер-Эр хүнийг зөөллөхийн тулд Бурхан бүсгүй хүнийг бүтээжээ.
Фридрих Ницше-Эр хүний жаргалыг БИ ХҮСЧ БАЙНА гэдэг. Эмэгтэй хүний жаргалыг ТЭР ХҮСЧ БАЙНА гэдэг.
Оскар Уайлд-Эмэгтэйчүүд хайрлагдах гэж төрсөн болохоос ойлгогдох гэж төрөөгүй.
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/100539.html
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/100539.html