|

Үрчлээ арилгаж, залуужуулах энгийн нууцууд

munkhod 2015/07/15 1992 233

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их санаа зовоодог зүйл бол яахын аргагүй нүдний эргэн тойронд бий болсон үрчлээ байдаг. Бүсгүйчүүд зөвхөн үрчлээний эсрэг тосонд гэхэд л их хэмжээний мөнгө зарцуулдаг. Харин энэ удаа бид гарын доорх материалаар хэрхэн үрчлээнээс салж, залуужих талаар зөвлөгөө хүргэе. 

Ногоон цайны ханд: 

Ногоон цайны ханд үрчлээг арилгадаг та нүдээ тойрсон үрчлээс мөн зовхи унжихаас айх хэрэггүй. Учир нь идээшсэн өтгөн ногоон цайны хандаар нүднийхээ эргэн тойронд нэг удаа жин тавихад таны үрчлээ багасч зөвхи унжихаас сэргийлэх төдийгүй нүдний хараа сайжирна.

Дүрдэг цай: 

Дүрдэг цайгаар нүдний ядаргаа тайлдаг. Хоёр ширхэг дүрдэг цайг ууж хэрэглэсний дараа хөргөгчинд хийж хонуулаад нүдэндээ 30 минут байлгана. Энэ аргыг зүүн Азийн бүсгүйчүүд ихэвчлэн хэрэглэдэг. 

Сармистай зөгийн балны ханд: 

Залуужихыг хүсвэл 1 литр зөгийн баланд 10 ширхэг нимбэгний шүүс, 10 ширхэг сармисны толгойг машиндаж хийнэ. Энэ бүгдийг хутгаад сайтар таглаж сэрүүн газар 7 хоног тавьж өдөрт 4 халбагаар нэг удаа ууна. Уухдаа багахан устай найруулж бага багаар ууна. Энэ нь 2 сард хүрэлцэх хэмжээ бөгөөд эцэст нь шинэ хүч нэмэгдэж залуужсанаа мэдрэх болно. 

Шар буурцаг

250 гр шар буурцгийг цуунд 15 хоног дэвтээгээд өдөр бүр 15 ширхэгийг иднэ. Ингэснээр арьсыг зөөлрүүлж цөсний алкоголыг багасган элэгний үйл ажиллагааг сайжруулж хөгшрөлтийг удаашруулна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top