1. Нүдний ядаргаа арилгахын тулд нүдээ аниад дээд доод зовхиндоо хэдэн секунд иллэг хийнэ.
2. Зовхио маш түргэн аньж нээн хагас минут хиртэй цавчлаарай.
3. Дээш ба дотогш харж. (хөмсгөний хооронд) Хамрынхаа үзүүрийг бас харна.
4. Нүдээ зүүн тийш (толгой хөдөлгөөнгүй байна) баруун доод, дээд талаар эргүүлж хар. Дараа нь зүүн мөрөө харан зүүнээс доош, баруун мөрөө харан баруунаас дээш ширтэнэ. Үүний дараа зүүн тийш, дээш, баруун тийш, доош эргүүлэнгээ харна.
5. Өмнөө байгаа зүйл дээр хараагаа төвлөрүүлэнгээ толгойгоо баруун. зүүн тийш, дээш доош эргүүлэнгээ харна.
6. Цагийн зүүний дагуу нүдээ эргүүл, дараа нь эсрэгээр зовхио аньж байгаад тус дасгалыг хийнэ.
7. Зарим зүйлийн контур (дүрсийг) нүдээрээ ээлжлэн "зураарай”.
8. Нүднийхээ өмнө хуруугаа гозойлгон ширтэн хар. Дараа нь алсыг ширт хэд хэдэн удаа давт. Одоо хуруугаа холдуулж, ойртуулангаа нүдээрээ салгахгүй ширтэнэ.
9. Нүдээ аниад харанхуйг хар. Дараа нь нүдээ том нээж өмнөхөө хар. Бүх дасгал хэдхэн секунд үргэлжилнэ. Ядарвал хэдэн удаа цавчаад, нүдээ аниад амар. Толгой хөдөлгөөнгүй байх ёстойг анхаараарай.