|

Гурван сурагчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нь төлнө

mart 2019/11/15 503 0

"Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ бүтэн өнчин хүүхдүүдийн асрах "Энэрэл” төвийн үйл ажиллагааг дэмжиж хичээлийн хэрэгсэл болон дулаан хувцас өглөө. Энэ үеэр гурван сурагчийн их, дээд сургуульд сурах сургалтын төлбөрийг нь шийдэхээр болов. "Энэрэл” төвд 1-18 насны бүтэн өнчин 56 хүүхэд, 4 оюутан хамрагдаж байна.

Мөн гэр хорооллын найман багийн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг асардаг "Сайн үйлс” төвд хүнс болон витамин, амин дэм, малгай, бээлий зэрэг дулаан хувцас бэлэглэсэн юм. Тус төвд 63 хүүхэд хамрагддаг ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top