|

Завхан аймагт бэлгийн замын өвчнөөр халдварлах нь ихэсчээ

namuunaa 2015/08/11 840 0

Завхан аймгийн хэмжээнд жилээс жилд бэлгийн замын өвчлөл нэмэгдэж байгаа учраас иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

 ДОХ-БЗХӨ-ний талаар иргэдэд зөвлөгөө өгч, сайн дурын шинжилгээ авах Энэрэл төв Улиастай хотод байгуулагдаад 7 жил болж байна. Анх байгуулагдахад иргэд сайн дураараа ирэх нь тун ховор байсан бол сүүлийн үед энэ төвд хандах иргэдийн тоо эрс ихэсчээ. БЗХӨ-нийг эрт оношлох, нөхөн үржихүйн насны иргэдэд зөв мэдээлэл мэдлэг олгож, эрүүл ирээдүйг бий болгоход анхааран ажилладаг тус төвд зөвлөх, их эмч, бага эмч гэсэн гурван хүн л ажилладаг. Энэ төвд жилд дунджаар 5-7 мянган иргэн хандаж байгаагийн дийлэнх нь 18-35 насны залуучууд байна. Ялангуяа  заг хүйтэн, мөөгөнцөр өвчин Завханд их байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top