Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар байгуулсан "Эрдэнэт- Шинжлэх ухаан технологийн парк” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ нь гагнуурын электродын үйлдвэр байгуулж олсон ашгаараа бизнес эрхлэгчдийг дэмжиж байна.
Өнгөрсөн онд 140 сая төгрөгийн ашгаараа 19 иргэн, 2 аж ахуйн нэгжийг санхүүжүүлж байсан бол энэ онд 122 сая төгрөгийн ашигтай ажиллаж 61 иргэнийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, хүүгүй, барьцаагүйгээр, эргэн төлөх нөхцөлтэйгээр 24 сарын хугацаатай олгож буй "Итгэлийн зээл”–ийн батламжийг 61 иргэнд аймгийн удирдлагууд гардууллаа. Төслийн шалгаруулалтад 150 иргэн оролцож 61 нь шалгарч тус бүр хоёр сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч байна.