|

Хорт хавдартай 134 иргэнд 42 сая төгрөгийн дэмжлэг олгожээ

mart 2019/11/19 600 0

Хөдөө орон нутгаас Орхон аймаг орон нутгийн төсөвтөө хавдартай иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох төсвийг жил бүр тусгадаг гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн хэллээ.

Энэ улиралд л гэхэд хорт хавдартай 134 иргэнд 42 сая төгрөгийн дэмжлэг олгожээ. 2019 онд нийт 50 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үлдэгдэл найман сая төгрөгийг ирэх сард зарцуулах гэнэ. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг улиралд нэг удаа хуралдаж хавдартай иргэдэд мөнгөн тусламж олгох асуудлыг хэлэлцдэг байна. Жилд дунджаар 200 гаруй хүнд тусламж өгдөг байна.

 

Хорт хавдартай иргэд дээрх мөнгөн тусламжийг авахдаа эмчийн дүгнэлт, баг, хорооны тодорхойлолт зэрэг бичиг, баримтын бүрдүүлэлтдээ анхаарах хэрэгтэй байдаг ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top