|

Хорт хавдрын улмаас 66 хүн нас баржээ

zulaa 2018/09/21 896 0

Хорт хавдрын улмаас 66 хүн нас баржээ

 

Орхон/МОНЦАМЭ/. Энэ оны найман сарын байдлаар Орхон аймагт хорт хавдартай 137 иргэн байна. Энэ нь элэгний хавдартай 58, ходоодны 27, улаан хоолойн долоо, умайн хүзүүн долоо, хөхний гурав, уушгины хорт хавдартай таван хүн буй.

Үүний 76 нь III, IVүедээ оношлогдсон нь яаралтай арга хэмжээ авахад хэт оройтсон гэж Нийгмийн Эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн хэлж байна. Он гарсаар 66 хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд үүний 36 нь өвчтэй гэдгээ оройтож мэдсэн аж.

Орхон аймагт хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь үзлэг, оношилгоо сайжирсантай холбоотой аж. Гэхдээ 100 мянган хүн амын дунд хорт хавдрын өвчлөл буурахгүй байгаа нь архи, тамхитай холбоотой гэж тус төвийн мэргэжилтэн Р.Энхбат хэлэв. Хорт хавдарт нөлөөлж буй гол хүчин зүйл нь эрүүл бус хоололт, хөдөлгөөн дутагдал, архи, тамхины хэрэглээ аж.

 

Б.Оюун-Эрдэнэ


Санал болгох

Сэтгэгдэл

top