Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт зонхилж буй ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдар болон бэлгийн замын халдварт өвчин, уушгины сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "Эрүүл Эрдэнэт хүн” аян хэрэгжиж эхэллээ.
Өнгөрсөн онд тус аймагт ходоодны хорт хавдрын өвчлөлийн 56 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Монгол Улсад халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ өвчин орж байна. Түүнчлэн Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө Монгол Улс дөрөвдүгээрт жагсчээ. 2017 онд Орхон аймагт бэлгийн замаар дамжих халдварын 308 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 83 хувь нь 15-34 насны залуучуудад илэрчээ.
Иймд аймгийн Засаг даргын ивээл дор "Эрүүл Эрдэнэт хүн” аяныг нэг жилийн турш хэрэгжүүлэхээр болжээ. Аяны хүрээнд 40 гаруй сая төгрөг төсөвлөн элэгний хатууралтай 500 иргэнийг бүртгэж эхо оношилгоо хийж нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд оруулах гэнэ. Мөн ходоод, улаан хоолойн хавдрыг илрүүлэх зорилгоор 150 хүртэлх иргэнийг дурангийн шинжилгээнд хамруулах, сургалт зохион байгуулах, 500 хүртэлх иргэнд сүрьегийн өвчлөлийг илрүүлэх рентген оношилгоонд оруулах ажээ.
Түүнчлэн, ахлах ангийн сурагчид, оюутан, залуус, жирэмсэн эхчүүдэд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт явуулах юм. Дээрх үйл ажиллагааг БОЭТ, Медипас, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

Б.Оюун-Эрдэнэ