|

Энэ оны 9 сарын байдлаар охидын төрөлт 120 бүртгэгджээ

namuunaa 2015/10/26 2026 229
 

19 болон түүнээс доош насны жирэмслэлтийг өсвөр насны охидын жирэмслэлт хэмээн үздэг. 2012 онд Орхон аймгийн хэмжээнд 15-19 насны охидын төрөлт 110, 2013 онд 121, 2014 онд 112, харин энэ оны 9 сарын байдлаар 120 бүртгэгджээ. Энэ нь улсын дундажтай ойролцоо үзүүлэлт гэдгийг хэлж байна.

Өсвөр насандаа жирэмсэлснээр өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, жирэмсэн болсноо нуун дарагдуулж, айж, эмээснээс шалтгаалан хүүхэд дутуу төрөх зэрэг эрүүл мэндийн хүндрэлүүд бий болдог байна.Охидын жирэмслэлт төрөлтийг бууруулах чиглэлд эрүүл мэндийн байгууллагаас өсвөр үеийн кабинетыг ажиллуулж байна.
Тус кабинет Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулагджээ. Дээрх кабинетад жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг өсвөр үеийнхэнд зориулсан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.Түүнчлэн өсвөр үеийн залууст чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд 2 удаа зохион байгуулдаг.

Тухайлбал оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд 9,10 сард их дээд сургууль, МСҮТ-ийн 600 гаруй оюутныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж 500 оюутанд тэмбүү-гийн хурдавчилсан сорил хийснээс одоогийн байдлаар 23 тохиолдол илэрчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top