|

Зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэсэн иргэдийг 13 сая төгрөгөөр торгожээ

mart 2019/11/29 437 0

Энэ онд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд хууль бус зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлж байсан 265 иргэнийг 13 сая төгрөгөөр торгосон гэж Авто тээврийн төвийн дарга Г.Ядмаа хэллээ.

Өөрөөр хэлбэл, хулгайн тээвэр буюу зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэн ашиг олж байсан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар торгосон байна. Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд "Арвин шар зам” хоршоо, "ББ-Од” ХХК зорчигч тээвэрлэх зөвшөөрөлтэй. Уг чиглэлд өдөрт дунджаар есөн автобус үйлчлэхээс өнөөдрийн байдлаар том оврын зургаан автобус, 12 жижиг тэрэг үйлчилж байна. Иймд иргэдийг зорчигч тээвэрлэх албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдээр үйлчлүүлэхийг Авто тээврийн төвөөс анхаарууллаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top