|

Зорчигч хэтрүүлэн тээвэрлэсэн жолоочийг 96 мянган төгрөгөөр торгоно

magnai 2015/11/24 914 0

Зорчигч хэтрүүлэн тээвэрлэсэн жолоочийг 96 мянган төгрөгөөр торгоно

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, ая тухтай байдлыг хангаж, батлагдсан норм дүрмийн дагуу зорчигч тээврийн хэрэгслийн суудлаас илүү хүн суулгахгүй байх үүргийг хүлээдэг. Хууль дүрмээ биелүүлээгүй, зорчигч хэтрүүлэн тээвэрлэсэн зөрчил дутагдлыг иргэд аймгийн авто тээврийн төв болон, замын цагдаагийн тасагт мэдээлэх боломжтой.

Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчиж зорчигч хэтрүүлэн тээвэрлэсэн жолоочид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 96мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ, давтан зөрчил гаргасан бол тухайн жолоочийн зөрчлийн онооноос хасах арга хэмжээг замын цагдаагийн тасгаас авч ажилладаг байна.Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 7- 22 цаг хүртэл иргэдэд үйлчлэх ёстой.

Харин тогтоосон цагийн хуваарь маршрутын дагуу яваагүй тохиолдолд авто тээврийн төвд хандах боломжтой гэдгийг хэллээ. Энэ дагуу холбогдох хариуцлага арга хэмжээ тооцож ажиллах болно гэдгийг мэдээлэлж байна.

 

erdenetmedee.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top