Стандартад нэмэлт өөрчлөлт орлоо
Авто тээврийн стандартчиллын техникийн хорооны хурлын дүгнэлтийг үндэслэн, MNS 4598:2011 "Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага",
MNS 5012:2011 "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага",
MNS 5122:2013 "Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартуудад;
Ой модны стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг үндэслэн, түүнчлэн
MNS 5314:2011 "Түлшний мод. Техникийн шаардлага" стандартад тус тус нэмэлт өөрчлөлт орлоо.
Нэмэлт өөрчлөлт орсон стандартуудыг www.estandard.mn
вэб хуудсаас үзэж, танилцана уу.
Орхон аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс
Стандартын салбар сан