Энэ жил БНХАУ ба Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, үүнтэй холбогдуулан хоёр улс хэд хэдэн баярын арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг Ван И дурдсан байна.
"БНХАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэл хөгжлийн эрчээ алдалгүй, олон салбар дахь хамтын ажиллагаа болон солилцооны хөтөлбөр шинэ түвшинд хүрсэн. Цаашид бид прагматик хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ард түмний аж амьдралын түвшнийг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх үйл явцыг хурдасгахын тулд хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
Харин МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, "БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүд хоёр улсын харилцаа холбоог ихээхэн бэхжүүлсэн” гэж мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа