|

Үүргээ гүйцэтгэж явсан цагдааг хөнөөсөн хэрэг гарчээ

saikhnaa 2016/04/25 1988 238

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өглөө цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Уг хэрэг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гарсан байна.

 

Тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн аж. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан этгээд цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөсөн байна. 

 

Гэмт этгээд 29 настай Б гэгч байсан бөгөөд цагдаагийн аминд хүрсэн даруйдаа оргон зугтсан байна. Улмаар тус сумын цагдаагийн газраас дуудлага дуудаж, төвөөс тусгай нэмэлт хүч ирж, хэрэгтэнийг эрэн хайсны эцэст ууланд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олжээ.

 

Амиа алдсан алба хаагч нь 1994 онд төрсөн, 22 настай Б гэх залуу байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top