|

3 настай хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон байх магадлалтай байна

munkhod 2015/03/18 1865 0
 

3 настай хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон байх магадлалтай байна

 

Дорнод аймгийн Чойбалсан хотын Нэгдсэн эмнэлэгт 3 настай хүү хөлөө бүдүүн гуяараа хугалсан байдалтай хүргэгдэж иржээ. Гэмтлийн шалтгааныг эцэг эх нь орноосоо унаснаас болсон хэмээн тайлбарласан байна. Гэвч хүүхэд зүгээр орноосоо унаад гэмтсэн гэхээргүй, маш хүнд байдалтай байсан аж. Эмч нар юуны түрүүн яаралтай хагалгаа хийж, амь насыг нь аварсны дараа үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Мөн хүүгийн гар, хуруу нь хугарч, мах нь тасарсан байдалтай бороолж эдгэсэн байжээ. Үзлэг, эмчилгээ хийсэн эмч нарын хувьд 3 настай хүүг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж. Иймээс хүүгийн ар гэрийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top