|

4 настай охиноо хөнөөсөн цагдаа алуурчин яргачин гэр бүлийн тухай бичиж байжээ

munkhod 2015/03/06 2565 12

4 настай охиноо хөнөөсөн цагдаа алуурчин яргачин гэр бүлийн тухай бичиж байжээ

 

Дөрөвхөн настай охиноо зодож хөнөөсөн мөн хүчиндсэн ч байж болзошгүй гэгдэж буй цагдаагийн шинжээч Ц нь хоёр ч фэйсбүүк хаягтай байсан бололтой. Хэргийн тухай дуулиан дэгдэж, алуурчныг хэн болохыг зарлаж эхлэх үед түүний фэйсбүүк хаягнаас харилцаж байсан зарим хүмүүс нь комментоо устгаж, лайкуудаа буцааж, найзаасаа хасч, зарим нь бүр блоклосон биз. Учир нь одоо Ц-гийн фэйсбүүктээ тавьсан зургуудын хажууд хэн нэгэнтэй ярилцсан, сэтгэгдлээ солилцсон ярианых нь зөвхөн өөрийнх нь үгнүүд л үлдэж бусад нь устгагдсан байна.

aa04Гэхдээ Ц нэгэн найзынхаа фэйсбүүктээ тавьсан үлгэрийн талаар сэтгэгдлээ бичсэн нь анхаарал зүй ёсоор татав. Үлгэрт ингэж өгүүлэх аж "…Удахгүй аав нь ирж, хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь: Хүү минь ирээсэй, үнхэлцгий нь тавихсан гэтэл эцэг нь: -Юун үхсэн хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Тэгэхлээр нь хүү авдарныхаа араас гарч ирээд "Үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг зүрх тавих ёстой гээд алтан мөнгөн аргайгаараа "Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ. Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхан жаргажээ” гэж үлгэрт өгүүлсэн байх юм. Харин Ц энэ үлгэрийг уншаад "Алуурчин яргачин гэр бүлийн үлгэр байна” гэж сэтгэгдэл бичжээ.

aa06

Энэ сэтгэгдлээ 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 23.40 цагт бичсэн аж. Хүүхдийн үлгэрийн ном хүртэл хүчирхийллээр дүүрсэн энэ цаг үед алуурчин энэ л үлгэрийг реакцлан уншиж, басхүү сэтгэгдэл хүртэл бичиж байсан нь содон. Үлгэрт нөхөр нь эхнэрээ зодохын зэрэгцээ хүү эцгээ хөнөөж буй талаар хэргийн процесс шиг зүйлсийг шууд хүүрнэсэн байх юм. Иймэрхүү үлгэрийн ном гаргаж, үр хүүхдүүдийн сэтгэлзүйг хордуулж буй хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой биз ээ.

Мөн Ц-гийн хувьд сүүлд нийлсэн эхнэртэйгээ фэйсбүүктээ их л уяран хайлан дурласан байдалтай үгс бичиж байсан нь үлджээ.

-Хөөрхөн шүү, миний хайр чинь. Миний амьдралын төсгөлгүй эхлэл.

- Баярлалаа, чи минь ч гэсэн миний зүйрлэшгүй эрдэнэ минь

aa03- Би чамдаа хайртай, миний нандин эрдэнэ

- Хурдан ирээ хайр үнсмээр байна

- Одоо ажлаасаа гарлаа, замаасаа хоол аваад очлоо… гэх мэтээр тэд хоорондоо сэтгэлээ нээн, олон нийтийн сүлжээгээр бичицгээжээ. Энэ бол 2014 оны наймдугаар сарын 27-нд бичилцсэн үгс нь.

Уран сайхан уярам үг хэлсэн хүн бүхэн уяруу сайхан сэтгэлтэй байдаггүй, тэдний дунд бас алуурчин байж болдог, алуурчин алуурчиндаа бүр дөрөвхөн настай бяцхан охиноо зодож хөнөөхөөр "араатан” байж болдог гэдгийг энэхүү материалаас олон нийт ойлгож, хүлээн авах хэрэгтэй биз ээ, хэмээн үүнийг нуршлаа.

www.horom.mn



 

Санал болгох

Сэтгэгдэл

top