Аймгийн
Цагдаагийн газраас санаачилж төрийн болон төрийн бус байгууллагуудтай
хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, өртөж болзошгүй иргэдэд учирч
болох эрсдэлийн төвшинг тогтоохоор болжээ.
Тодруулбал,
Өрхийн гишүүдийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг их, дунд, бага гэж үнэлэх
юм. Уг ажлыг 2009 онд тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын хүрээнд хийх
гэнэ. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж уг ажилд оролцох
байгууллагуудын төлөөлөл болон бусад зохион байгуулалтыг тодорхой
болгожээ.
Аймгийн Засаг дарга захирамж гаргаж уг ажилд оролцох байгууллагуудын төлөөлөл болон бусад зохион байгуулалтыг тодорхой болгожээ.
Одоогоор дээрх ажилд оролцох байгууллагуудын мэргэжилтнүүдийг сургалтад
хамруулах ажил эхлэх гэж байна. Судалгаа ирэх сарын эхний долоо хоногт
явагдана. Ингэхдээ баг бүрд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг
томилогдоно. Нэг багаас 200-300 өрх уг судалгаанд хамрагдах юм байна.
Ингэхдээ тухайн багийн өрхийн эмнэлэг, Засаг даргын ажлын албаны
мэдээлэлд үндэслэж судалгаанд хамрагдах өрхүүдийг сонгоно.
Сонгогдсон айлуудаас гадна иргэд өөрийн хүсэлтээр судалгаанд хамрагдах боломжтой.
Ингэхийн тулд та багийн Засаг даргын ажлын алба, хэсгийн цагдаа эсвэл
аймгийн Цагдаагийн газарт хандах боломжтой. Дээрх ажилд шаардлагатай
санхүүжилтийг аймгийн ГХУСАЗЗ болон Хууль зүйн хэлтсээс гаргах гэнэ.
"Судалгаа явагдаж дууссаны дараа хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэн
түүний гэр бүлийн гишүүдэд зориулж нөлөөллийн үйл ажиллагаа явуулна.
Харин эрсдэл "их” гэж үнэлэгдвэл эрх хязгаарлах хүртэл арга хэмжээ авна”
гэж ЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх байцаагч, Цагдаагийн ахмад Б.Мандухай ярилаа. Ташрамд
дурдахад, Өнгөрсөн оны 8-р сарын байдлаар манай аймагт гэр бүлийн
хүчирхийллийн гэмт хэрэг 15 бүртгэгдэж байсан.
Өнгөрсөн оны 8-р сарын байдлаар манай аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 15 бүртгэгдэж байсан.
Харин
энэ оны 8-р сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 39 болж өссөн
үзүүлэлттэй байгаа юм. Аймгийн Цагдаагийн газраас бие даан судалгаа хийж
гэр бүлдээ тогтмол хүчирхийлэл үйлддэг 190 хүнд зориулж нөлөөллийн үйл
ажиллагаа зохион байгуулахад 7 сая төгрөг зарцуулаад байгаа билээ.