|

“Гааль-бизнесийн түншлэл 2019” уулзалт болов

mart 2019/12/09 312 0

Орхон аймгийн Гаалийн байгууллагаас гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, хууль тогтоомжийг сурталчлахзорилгоор "Гааль-бизнесийн түншлэл 2019” уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтааргаалийн шинэчилсэнтөслийг танилцуулах, гадаад худалдаанд оролцогчдын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыгсонсох болонолон улсынхудалдааг хөнгөвчлөх итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг танилцуулах зорилгоор илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.

МонголынГаалийн байгууллаганьдэвшилтэт техник технологид суурилсан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж бүс нутагтаа тэргүүлэгч болох зорилт тавьж улмааргаалийн хяналтын шинэ концепц болох эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэн ажиллажбайна.

Орхон аймаг дахьГаалийн газар нь сүүлийн есөн жилд бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, татвараас зайлсхийх зөрчил зөвхөннэгудаа бүртгэгдсэн нь хууль сахилтын түвшин өндөрбайгааг харуулж байна гэж тусгазрын дарга Б.Майдармаахэллээ. Мөн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрт"Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ыг хамруулах хүсэлтийгГЕГ-т хүргүүлж, Монгол Улсын анхныитгэмжлэгдсэн аж ахуйн нэгж Орхон аймгаас шалгарна гэдэгт итгэлтэй байгааг дурдлаа.

Дээрх уулзалт, зөвлөгөөндОрхон аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар,"Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ,"Магнай трейд”,"НИК”,"Шунхлай”,"Сод Монгол групп”ХХК болон гаалийн харилцаанд оролцогч бусад аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.


Санал болгох

Сэтгэгдэл

top