"Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн”ТББЯпон УлсынНийгмийн халамжийн корпорацитай хамтран Орхон аймгийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 65 тэргэнцэр олголоо.
Нийт 300 тэргэнцэр өгөхөөс энэ удаа 65-ыг бэлэглэсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард 35 тэргэнцэр өгч байжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар Орхон аймагт 100 тэргэнцэр бэлэглээд байна.
Мөн хүүхдийн тэргэнцрүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асардаг "Найдвар”, хүүхдийн асрамжийн "Энэрэл төв”-д өгсөн байна. Тус төрийн бус байгууллага өнгөрсөн наймдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн байрыг мөн засварлаж байжээ.