|

Бурхан багшийн ”Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр” тохиож байна

namuunaa 2015/07/20 1251 0

Өнөөдөр зуны сүүл сарын шинийн 04 буюу Бурхан багшийн "Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр" тохиож байна.

Энэхүү дүйчэн өдрөөр Тэгчэн Сожон буюу Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж.

 

Бүтэн өдрийн турш Бурхан багшид усан тахил, цэцгэн тахил, хадган тахил өргөх үйл ажиллагаа явагдах юм байна.

Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох "Эрдэм соёлын үйл ажиллагаа”-ны хөтөлбөр:

 

07.30-08.30: ТВ9 телевизээр шууд дамжуулан Одсэр ринбүчи их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг хайрлана.

 

08.30-10.15: Долоон гишүүнт залбирлын дагуу буяныг хурааж, нүглийг ариусгах Бурханы шашны зан үйл

 

10.30-11.00: Дээрхийн гэгээн III-р Далай лам ТВ9 телевизээр шууд дамжуулан Монголын ард түмэнд "Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн” өдрийн мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.

 

11.00-13.30: Дүнчүүр маани, Дэлгэр маани, Адистидийн дээдийг хайрлагч эх тэргүүтэй уншлага ном нийтээрээ хамтдаа уншина.

 

11.30-17.30: Монголын үндэсний номын санд "Судрын чуулган" үзэсгэлэн гарна. (Үнэ төлбөргүй)

 

13.00-15.00: Гэсэр сүмийн арын Заан хошуу овоон дээр "Тасга авах" "Ном хаялцах’ зан үйл болно. Төгсгөлд нь сан даллага авна.

 

13.30-15.30: Дээдэс лам нар "Бурхан багшийн намтар” "Бурханы шашны үзэл, явдал” "Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн ач холбогдол” сэдвээр ном айлдана.

 

15.30-18.00: "Уншигчтай уулзах цаг” хөтөлбөр. Буддын шашны ном хэвлэл эрхлэн гаргагч байгууллага болон зохиолчид яриа хийж, уншигчдын асуултад хариулна.

 

18.00-20.30: Дээдэс лам нар "Хутагтын дөрвөн үнэн” "Монголд бурханы шашин дэлгэрсэн түүх” "Алтангэрэл судрын тайлбар” "Маанийн тус эрдэм” сэдвээр ном айлдана.

 

20.30-21.00: Маани хөгжөөнө. "Адистидийн дээдийг хайрлагч эх” "Ерөөлийн хаан” сударыг нийтээрээ хамтдаа уншина.

 

21.00-22.00: Сүсэгтэн олон нийтээрээ Гандантэгчэнлин хийдийг гороолно. Буддын шашны ном хэвлэлийн 20-50 хувийн хямдралтай худалдаа гарч, цагаан хоолны асар ажиллана.

Санал болгох

Сэтгэгдэл

top