|

“Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлэг гурван сар үргэлжилнэ

mart 2020/01/08 533 0

"Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ-аас "Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлгийг долоо хоног бүр зохион байгуулахаар болжээ. Уг хэлэлцүүлэгт тус паркийн эрдэмтэд болон салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцох юм.

Хэлэлцүүлгээр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил, инноваци, хотын эрх зүйн байдал, төрийн байгууллагын инноваци, нийгмийн халамжийн үйлчилгээ, мэдээлэл, харилцааны цахим технологийн хөгжил, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, банк санхүү зэрэг Эрдэнэт хотын бүхий л салбарын нөхцөл байдал, хэтийн чиг хандлага, тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцын талаар ярилцах аж.

"Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн пүрэв гарагт 18 цагаас ЭШУТП-ын Бизнес хөгжлийн төвдболно.Гурван сарын түрш үргэлжлэх угхэлэлцүүлэгт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох боломжтой юм. Уг үйл ажиллагаанд оролцсон эрдэмтэн, мэргэжилтнүүдээс гарсан саналыг тавдугаарсард нэгтгэж орон нутгийн удирдлагуудад зөвлөмж хэлбэрээр хүргүүлэхээс гадна төсөл болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ-аас мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top