|

Замын цагдаагийн тасагт автомашин бэлэглэжээ

mart 2020/01/14 146 0

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг Замын цагдаагийн тасгийн хамт олонд суудлын автомашин бэлэглэлээ.

Замын цагдаагийн тасаг нь дөрвөн автомашин ашиглаж байгаа бөгөөд гурвынх нь ашиглалтын хугацаа дуусч, хяналт шалгалт хийхэд бэрхшээлтэй болжээ. Иймд Тэргүүлэгч Д.Батбилэг өөрийн санаачилгаар нэг автомашин бэлэглэлээ. Тэрээр өнгөрсөн онд Замын цагдаагийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ машины дутагдалтай байгааг анзаарч оны эхэнд ийнхүү өглөө. Мөн Замын цагдаагийн тасгаас ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн нэг албан хаагчийг шагнаж урамшуулсан байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top