|

Ц.МӨНХЗАЯА алтан медаль хүртлээ

namuunaa 2015/07/20 1082 0
ОХУ-ын Тюмень хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн жүдо бөхийн "Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. 63 кг- ын жинд барилдсан манай хоёр жүдоч өрсөлдөгчдөө ялсаар финалд шалгарсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир VII байр эзэлсэн байна. Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүдоч оролцож байгаа юм. Тэмцээнд 55 орны 328 жүдоч оролцож буй юм.  


Санал болгох

Сэтгэгдэл

top